Hospitality

Travel, tourism, sevice, entertaiment, hospitality, transportation and serve...

Солонгосын аялал жуулчлалын талаар

2010-12-03 23:36

Солонгосын аялал жуулчлалын талаар

Өмнөд солонгосын аялал жуулчлал Бүгд Найрамдах Солонгос Ард улсын аялал жуулчлалын байгууллагуудтай мэдээж холбоотой. 2007 онд Өмнөд Солонгос улсад 6,4 сая гадаадын жуулчин хүлээн авч хамгийн их жуулчин хүлээн авсан орны 36-д багтсан байна. 6 сая гаруй жуулчин 2006 онд  зочилсон байна. Тухайн жилд гадаад жуулчдид үзмэр үзэхдээ 2,92 тэрбум доллар зарцуулж, бизнес аялалаас 2,31тэрбум долларын орлого олсон байна. 2006 онд аялал жуулчлалаас улсдаа орлого оруулсан түвшингээрээ дэлхийд 31т бичигдсэн юм. Ихэнх гадаад жуулчид Япон, Тайван, Хятад, Хонгконг улсын иргэд байв. Эдгээр орнуудад Солонгосын орчин үеийн ёс заншил алдартай байгаа нь олон улсын аялал жуулчлалд тус дэм болсон. Сөүл хот гадаад жуулчдын зорих хамгийн чухал газруудын нэг нь яах аргагүй мөн билээ.

Сөүлээс гадна жуулчдын очих дуртай газрууд бол Сиорак-сан үндэсний цэцэрлэгт хүрээлэн, түүхэн Гионжу хот, халуун орны хагас шинжийг агуулсан ЖЭЖҮ арал зэрэг болно. Хойд Солонгос руу аялах ерөнхийдөө боломжгүй ч саяханаас Самсун уул руу  аялалын групп байгуулагдсан.

Олон улсын болон дотоодын аялал жуулчлал

            Өмнөд Солонгосын дотоодын аялал жуулчлалын салбар ихэнх аялалын байгууллагуудыг дэмждэг. Нутгийг тэр чигт нь холбосон галт тэрэг, автобусны өргөн сүлжээ, газар нутгийн ихэнх нь өдөржингөө аялахаар түүхэн хотууд байдагт баярлах нь зүйтэй болов уу. Олон улсын жуулчдын ихэнх нь голдуу Ази тивээс хүрэлцэн ирдэг. Япон, Хятад, Тайван, болон Хонгконгоос ирэх жуулчдын тоо нийт олон улсын жуулчдын 75%-ыг эзэлдэг. Дээр нь нэмж хэлэхэд, Солонгосийн тэнгис мөрөн Зүүн Өмнөд Азиас ирэх жуулчдын тоог жилээс жилд нэмсээр байна.

Гаднаас ирж буй жуулчид ерөнхийдөө Инчоны Олон улсын нисэх онгоцны буудлаар нэвтрэн орно. Сөүл хотын дэргэд орших тус нисэх онгоцны буудал 2006 онд дэлхийн хамгийн шилдэг онгоцны буудлаар шалгарсан байна. Зарим нэг жуулчид бусад олон улсын боомт, нисэх онгоцны буудал, ялангуяа Бусанаар дамжин орох нь бий.

Засгийн газрын дэмжлэг

Өмнөд Солонгос улсын Соёл аялал жуулчлалын яам, түүнд холбогдох Солонгосын аялал жуулчлалын холбоо,  болон засгийн газар нь орон нутгийн захиргааг мөнгө санхүүгээр хангах, далайгаар гарч буй мөнгөний урсгалыг багасгах, газар нутгийн харагдах байдалд онцгой анхаарал хандуулах зэргээр аялал жуулчлалын салбартаа маш их дэмжлэг үзүүлсэн үйл ажиллагааг эрхэлдэг.

Жуулчдыг татах газрууд

Булгуксад орших Сейкгурамын хиймэл агуйн цогцолбор хийд.

Сөүлийн эртний нийслэл хотыг оруулаад жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг Өмнөд Солонгосын хамгийн алдартай түхэн дурсгал газар бол Гионжу, Бүёо юм. Ихэнх харь улсын жуулчид Сөүлд ирээд хуучны болоод орчин үеийн Солонгос орны соёлоос суралцдаг.

Цөөнгүй хэдэн байгалийн дурсгалт газрууд нь жуулчдыг татах чухал газар мөн. Эндээс хамгийн алдартай нь Баикдудаеган уулсын оргил, ялангуяа Сиорак-сан Жири сан үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд юм. Мөн Даняаны болон Вансангулын агуй, далайн эргийн Хаюндай, МаллиБу зэрэг нь алдартай газрууд юм. Солонгосын ихэнх арлууд Жэжү аралаас салаад, аялал жуулчлалд онцгой үүрэг гүйцэтгэх болсон. Жуулчид далайн эргээр экскурс хийх нь элбэг байдаг.

Улсын хаана ч жуулчдыг урин дуудах хэд хэдэн жил бүр зохиогдох баяр наадмууд дүүрэг болгонд зохиогдоно. Алдартай жишээ болох баяруудаас: Бориёонгийн шавар урлагын баяр, Чонгдо дүүргийн бухын тулаан  зэргийг дурьдаж болох юм.

Ихэнх жуулчид эртний сууцанд байрлах нь таалагддаг.

Гадаадад аялах

1980оны эдийн засгийн эрчимтэй өсөлтөөс хойш Өмнөд Солонгосын иргэд гадагш аялах хурдацтай нэмэгдсэн. 2006 онд гэхэд 10 триллион Вон (ойролцоогоор 11,1 тэрбум доллар) далайн аялал жуулчлалд зарцуулсан байна. Ихэнх нь хөрш орон болох Япон Хятад улс руу аяладаг боловч олон хүмүүс Өмнөд Ази, Хойд Америк, Европ, далайн эргийн алдартай орнууд руу зорчдог ажээ.

Солонгосын дотоодын аялал жуулчлал

1990-ээд оны сүүл үеэс цөөн тооны Өмнөд Солонгосын иргэд Хойд Солонгосын тодорхой нэг газар луу аялах хүсэлт гаргаж байжээ. Хамгийн алдартай газар нь Кумганг-саны уулс юм.

Арга хэмжээ

Олон улсын аялал жуулчлалын хажуугаар Солонгос улсын нэрийг гаргаж байгаа олон улсын шинж чанартай арга хэмжээ гол үүрэг гүйцэтгэнэ. 1988 оны  Сөүлийн зуны Олимп, Япон улстай хамтран зохиосон 2002 оны хөлбөмбөгийн ДАШТэмцээн, цаашлаад 2005 оны Ази Номхон далайн орнуудын боловсролын чуулга уулзалт, 1993 оны Тайжон үзэсгэлэн худалдаа гэх мэт. Солонгосын савангийн дуурь, кинонууд эх орондоо байтугай бусад улс оронд ч гэсэн олон тооны үзэгчидтэй болсон.

2009оны 8-р сард Инчон хотноо “Даяарчлалын сайн сайхан, цэнгүүн” зохиогдсон. Тус цэнгүүнд үзэсгэлэн, хурал чуулган гээд олон үйл ажиллагаанд оролцсон дэлхий дахины алдартай хүмүүс албан байгууллагууд уригдан оролцов. ОУ – н арга хэмжээ нь дэлхий дахинаа хүний өсөлт хөгжлийг тогтвортой байлгахад чиглэж байгааг харуулахыг зорилгоо болгодог.

Тойм мэдээ

Солонгосын аялал жуулчлалын төрийн байгууллагын хөрөнгө оруулалтаар КТО 1962 онд байгуулагдсан. Энэ байгууллага Солонгос улсыг сурталчилах, зорин ирэх жуулчдын тоог өсгөх үйл ажиллагаа эрхэлдэг. 1980-аад оноос Солонгосын дотоодын аялал жуулчлалд КТОгийн гүйцэтгэх үүрэг чухал болов. Солонгос иргэдийн амьдралын түвшин сайжирч, орлого нь өссөн мөн нийтийн тээврийн сүлжээ нэмэгдсэн зэргээс болоод ард иргэд аялах хэрэгцээ өсөв. КТО Солонгос орны аялал жуулчлалыг хөгжүүлэхэд туслах аялалын байгууллагуудад чиглэсэн үйл ажиллагаа эрхэлж байна.

Гадаадаас ирэх жуулчдын тоо 2005онд 6 саяд хүрч аялалын байгууллагууд Солонгосын эдийн засагт чухал үүргийг гүйцэтгэх болов. КТО Солонгосын ардын ёс заншлыг орчин үеийн түвшин сэргээн хөгжүүлж, аялалын нөөц, аялалын байгууллагыг орон нутгийн засаг захиргаатай холбохыг хичээж байлаа. Олон газарт жуулчдын сэтгэл ханамжгүй байдал бий болсон тул аялал жуулчлалд тээврийн хэрэгсэл, байр сууц, дэд бүтэц, жуулчдад зориулсан мэдээллийн систем, цогц үйлчилгээг бий болгож хөгжүүлэхийг чармайж байв.

КТО энэ байгууллагын хүчээр, арга техниктэй, зорилго чармайлтын үр дүнд Солонгос улс дэлхийд танигдсан, аялал жуулчлалын байгууллага, энэ салбараараа жуулчдыг өргөнөөр татдаг орнуудын нэг болж чадсан юм.

Силлагийн үлдэгдэл буюу Гуёонжугийн хийд

Гуёонжугийн үндэсний паркт Силлагийн үеийн маш олон газар бий. Мөн Гуёонжугийн үндэсний паркийн музейд Силлагийн хаант улсын үеийн багаж зэвсэг, түүний эргэн тойроны хот тосгон газраас олдсон хэд хэдэн дээдсийн титэм бусад үндэстний алт эрдэнэс хадгалагдан байна.

Эдгээр өв соёлын зарим хэсэг нь Силлагийн Буддизмийн урсгалыг сахин хамгаалж байсан төрийн үйл хэрэгтэй холбогддог.  Сиокгурамын хиймэл агуй, Булгускагийн сүм хйид нь 1995 онд Солонгосоос хамгийн анх НҮБ-ийн Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгуулгын Дэлхий өв соёлын жагсаалтанд бүртгэгдсэн юм.

Дээр нь нэмж хэлэхэд Тохам уулын налууд орших Солонгос улсын хамгийн том эртний сүм хийдийн балгас Вангиёонгса улсын хамгаалалтанд  бүртгэгдсэн. Саллигийн эриний Будда, бодьсадьвагийн маш олон сийлбэр Намсанаас олдсон юм. Мөн тухайн үеийн хэд хэдэн цамхаг цайз улсын хамгаалалтанд оржээ.

Аялал жуулчлал

Аялал жуулчлал амарч зугаацах, чөлөөт цагаа өнгөрөөх, ажил хэргийн зорилготой аялах юм. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тайлбарласанаар аялагч гэдэг нь “24цагаас дээш, 1жилээс хэтрэхгүй хугацаанд чөлөөт цагаа өнгөрөөх, ажил хэргээр, болон бусад зорилгоор очиж буй газраа  үйл ажиллагаанд хамрагдан төлбөр төлж тогтмол оршин суух газраасаа өөр тийш аялаж, суурьшиж буй хүнийг хэлнэ” гэжээ.

Аялал жуулчлал Даяаршлын иргэншилд хамгийн түгээмэл чөлөөт цагаа өнгөрөөх үйл ажилллагаа болсон байна. 2008 онд 922сая хүн гадаад улс орон руу аялахаар явсан нь 2007 оны үзүүлэлтээ даруй 1,9% өссөн байна. Олон улсын аялал жуулчлал тус ондоо 944 тэрбум долларын орлого олж бодит орлогоо 1,8хувиар өссөн байна.

2000оны сүүлчээр болсон эдийн засгийн уналт ОУ-ын аялал жуулчлалын салбарт хүндээр тусч 2008оны 6-р  сард эхлээд зуны 3сарын хугацаанд ОУ-ын аялал жуулчлалын өсөлтийн түвшин 2%-иар буурсан байлаа. Энэ сөрөг байдал 2009онд үргэлжилж, A зэрэглэлийн гахай,хүний томуу N1H1 вирус дэлгэрсэнээс болж 4%-иар, 880сая жуулчин аялж ОУ-ын аялал жуулчлалын байгууллагын орлого 6%-иар тус тус буурсан байна.

Аялал жуулчлал Австрали, Египт, Грек, Тайланд болон Багами, Фижи, Малдав гэх мэт арлын олон орны амин чухал салбар юм. Учир нь эдгээр орнууд нисэх онгоц, хөлөг онгоц, такси гэх зэрэг нийтийн тээврийн үйлчилгээ, орон сууц, зочид буудал, амралтын газар зэрэг тав тухын үйлчилгээ, казино, дэлгүүр, хөгжмийн дэлгүүр, театр зугаацуулах газрууд зэрэг бизнисийн үйлдвэрлэл үйлчилгээ бараа таваар, аялал жуулчлалд зохицсон ажил олгох боломж бололцоо бүрдсэн үйлдвэрүүдээр дамжин их хэмжээний мөнгө орж ирдэг юм.

Тайлбар

Үгийн үүсэл гарлын дагуу Тейболдын тайлбарласанаар “аялал” гэдэг Латин хэлний “tornare”, Грек хэлний tornosбуюу “тойрох” гэсэн утгатай. Харин энэ утга нь орчин үеийн англи хэлнээ “өөрийн ээлж” гэдэг утгатай болж шилжжээ.

ism” гэдэг үйл ажиллагаа эсвэл үйл явц гэсэн утгатай.

Нэр томъёо

Хойд Америкийн Англи хэлнээ амралт гэдэг зугаацах аялал гэдэг утгаар тайлбарлагддаг бөгөөд энгийнээр тайлбарлавал таатай богино аялал хилийн чанадад амрах. Үлдсэн Британ, Европын орны Англи хэлтнүүд  амралтанд явлаа гэж ярих нь ховор. Хамтын нөхөрлөлийн орнуудад гадагш гарлаа гэсэн хэлцийг өргөн хэрэглэдэг.

Чөлөөт цагаа өнгөрөөх аялал

Энэ төрлийн аялал Английн үйлдвэрийн хувьсгалтай холбогддог. Үйлдвэрийн ажилчдынхаа чөлөөт цагийг нэмэгдүүлэхийг дэмжсэн анхны Европ тивийн улс юм. Энэ санааг Машин үйлдвэрийн эзэд, эдийн засгийн олигархууд, худалдаачид болон үйлдвэрийн эзэд санаачилсан. Эдгээрт шинэ дундаж анги давхаргынхныг багтааж байв. Анхныалбан ёсны аялалын компани Cox and Kings 1758 онд байгуулагдаж байжээ.

Өвлийн аялал

Австри, Болгари, Чех, Герман, Франц, Ирланд, Итали, Норвеги, Польш, Швед, Словак, Спани, Щвейцарь зэрэг Европын олон орнуудад гол цанын баазууд байрлана. Мөн Канад, АНУ, Шинэ Зеланд, Япон, Өмнөд Солонгос, Чилл, Аргентинд өвлийн аялал жуулчлал бас өргөн дэлгэр хөгжсөн. Өвлийн аялал жуулчлал цанын бааз, уулын оргилд авирах зэрэг үйл ажиллагаа багтаадаг.

Их хэмжээний хүнтэй аялал

Энэ аялал техник технологийн хөгжлийг даган хөгждөг. Бага зайнд олон хүн багтаан, цаг зай хэмнэн ижил сонирхолтой хүмүүсийг нэгтгэх боломжтой тээврийн хэрэгсэл олон тооний жуулчинг хүлээн авч тэдний чөлөөт цагийг үр дүнтэй зугаатай өнгөрөөх боломж бүрдэнэ.

АНУ-д Европ загварын хамгийн анхны амралтын газар Нью Жерси мужийн Атланта хотод, Нью-Иорк мужийн Лонг-Айландад байдаг.

Европ тивийн эртний амралтын газрууд болох Бруселлчуудын  таашаадаг Остенд, 1797онд баригдсан Boulogne-sur-Mer (Pas-de-Calais), Персүүдийн Deauville ( Calvados)  нь Балтин тэнгисийн эрэг дээрх анхны амралтын газрууд байжээ.

Байгальд ээлтэй аялал

Экотур нь байгальд ээлтэй аялал гэж нэрлэгдэх нь бии. Энэ аялалаар явж буй жуулчид эмзэг, онгон дагшин, хүний хөлд бага өртсөн, бага нутаг дэвсгэрт орших хамгаалагдсан газарт ихэвчлэн очиж амардаг. Энэ аялалаас жуулчид мэдлэгийг авч, бүс нутгийн хамгаалалтанд хандив өргөж, үр ашиг нь эдийн засгийн хөгжил, орон нутгийн захиргааны зөвшөөрөл хэрэгтэй бөгөөд соёлын ялгаа, хүний эрхийг дээдлэх болно.

Эмчилгээний аялал

            Эмнэлэгийн үйлчилгээ авахад үнийн ялгаа зөрөө их байгаа тохиолдолд, ялангуяа Өмнөд Ази, Энэтхэг, Зүүн Европт өөр өөр дэглэмтэй, нарийн эмчилгээтэй холбоотой үнийн болон дэглэмийн давуу талыг сонгон аялаж байгааг эмчилгээний аялал гэнэ.

Боловсролын аялал жуулчлал

Багшлах блон сурах нэр хүнд өсч байгаа бөгөөд техниктэй харьцах чадвар дээшилсэн энэ үед анги танхимаас гадуур мэдлэг эзэмшихэд Боловсролын аялал жуулчлал хөгжиж байна. Энэ аялалын  үйлийн зорилго нь бусад оронд очоод Оюутан солилцооны хөтөлбөр болон Сурах аялал гэх мэт соёлоос суралцах, эсвэл ажилангаа өөр орчин нөхцөлтэй анги танхмын сургалтанд суун боловсрол эзэмших байж болно.

Бүтээлч аялал

            Бүтээлч аялал аялал жуулчлал анх үүссэн тэр цагаас хойш соёлын аялал хэлбэрээр хөгжиж ирсэн. Язгууртаны үр хүүхдүүд голдуу харилцах мэдлэг туршлага солилцох зорилгоор аялаж байсан тэр үеээс Европод анх үүссэн гэдэг. Саяханаас Чөлөөт боловсрол ба Аялал Жуулчлалын холбооны гишүүд Криспен Реймунд, Грег Ричардс нар Европын Комиссын боловруулсан төслийг чиглэл болгож тогтвортой аялал жуулчлал гэж нэрлэжээ. Тэдний тайлбарласанаар бүтээлч аялал жуулчлалыг аялагчид олон улсын харилцаанд орж соёлоос суралцах, сургалтанд суух, энгийн туршлага суух зэрэг идэвхитэй үйлд оролцож байгаа аялал юм.

Хар аялал

Содон төрлийн сонирхолтой энэ аялалыг Леннон, Фоли нар 2000 онд “хар аялал” хэмээжээ. Аялалын хугацаанд дайн тулаан болж байсан талбар, аймшигт аллага болж байсан өрөө,  үй олноор нь хүн хороож байсан гэх мэт хар мөртэй газруудаар явдаг. Хар аялалын үүсэл гарал Дундад зууны хэрэг явдлууд дээр үндэслэн бий болсон юм.

 

Ангилал : дэлхийн аялал жуулчлал | Нийтэлсэн : UuGaNaA tq | Уншсан (1369) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл